АН 2018 оны зорилтоо тодорхойлно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордны их танхимд болно.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг намын Үндсэн дүрмийн хороогоор баталсан байна. Энэ удаагийн хуралдаанаар 2017 онд хэрэгжүүлсэн ажил, 2018 оны зорилтоо тодорхойлохоос гадна улс орны нийгэм эдийн засаг, болон намын үйл ажиллагааг сайжруулах зорилго бүхий хэд хэдэн Бодлогын зөвлөл байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн үеэр Үндэсний бодлогын хороонд шинээр сонгогдсон 28, Улстөрийн зөвлөлд шинээр сонгогдсон 7 хүнийг батламжилна.

Ч.Ариунболд