Сэтгүүлчдийн шинэ жил шагналын хуртай өрнөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хэвлэл мэдээллийн салбарынхан шинэ оноо амжилт бүтээл дүүрэн угтлаа.
Сэлэнгэ аймгийн сэтгүүлчид амжилт ололт дүүрэн, шагналын хур буулгасан амжилтаар хуучин оноо үдэж, оргилсон их эрч хүчээр шинэ оноо угтлаа. Сэлэнгэ нутгаараа овоглон мэдээллээ түүчээлэн хүргэдэг “Сэлэнгийн мэдээ” сонины эрхлэгч Г.Эрдэнэбаатар, “Миний Монгол” энтертайнментийн зураглаач Х.Майчимэг нар аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнуулж, урмаа тэтгэлээ. Мөн МСНЭ-ийн хүндэт тэмдэгээр “Сэлэнгийн мэдээ” сонины менежер Н.Оюунмаа, “Шинэ Гэгээ” сонины эрхлэгч Л.Бямбаа, “Ган үзэгтэн” шагналаар “Миний Монгол” энтертайнментийн сэтгүүлч Ц.Бүжин, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр Н.Уранчимэг, хэвлэл мэдээллийн байгууллагын 100 жилийн ойн медалиар аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Д.Одонтунгалаг, “Таны Сэлэнгэ” ТМ-ийн зураглаач Б.Амарзаяа нар энгэрээ мялаалаа. Сэлэнгэ сайхан нутгийнхаа ард иргэдийн хийсэн бүтээсэн, ажил үйлс, амжилт ололтыг цаг алдалгүй олон нийтэд хүргэх ариун үүргээ нэр төртэйгээр биелүүлж яваа хэвлэлийн ажилтнууд ийнхүү шинэ оныхоо ажилд эрчтэй хүчтэй, урам зориг дүүрэн орлоо. Өнөөдөр Сэлэнгэ аймагт “Сэлэнгийн мэдээ”, “Шинэ Гэгээ” сонин, “Миний Монгол”, Таны Сэлэнгэ” гэсэн хоёр телевиз үйл ажиллагаагаа явуулж, түүнд нийтдээ 20 гаруй уран бүтээлчид олон нийтийн дуу хоолой болон хөдөлмөрлөж яваа билээ.

Ч.Отгонцэцэг