Таеквондогийн тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН“Булган цом-2015” таеквондогийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн боллоо.
Тус тэмцээнд Улаанбаатар хотын клубууд болон хөдөө орон нутгаас Арслан клуб, Налайх дүүрэг, Сэлэнгэ аймаг, Зүүнхараа, Хөтөл, Харцага дэвжээ, Орхон аймаг, Эхлэл, Бүргэд клуб зэрэг нийт 11 байгууллагын 150 гаруй тамирчин бага нас, өсвөр үеийн ангилалд өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Мөн энэхүү тэмцээнийг хүндэтгэж ирсэн зочид төлөөлөгчдөөс УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан, Булган аймгийн БТСГазрын дарга А.Ханддорж, МТМХолбооны ерөнхийлөгч н.Ганзориг, Таеквондо холбооны ерөнхийлөгч н.Ган-Эрдэнэ, Монголын Таеквондо холбооны шүүгчийн зөвлөлийн дарга н.Отгонбаатар, Монголын Таеквондо холбооны тэргүүлэгч гишүүн н.Олонбаяр, Булган аймгийн Таеквондо холбооны тэргүүн Б.Бат-Амгалан, Булган аймгийн Таеквондо холбооны тэргүүлэгч гишүүн Ж.Ганбат нар хүрэлцэн ирсэн байна.
Тэмцээнийг нээж үг хэлэхээр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан, Булган аймгийн Таеквондо холбооны тэргүүн Б.Бат-Амгалан нарыг хүндэтгэлийн тайзнаа урьж Төрийн дуулал эгшиглүүлэн уг тэмцээнийг нээлээ. Дашрамд дурдахад энэхүү тэмцээн дээр MTB, Булган телевиз, Булган аймгийн ХЖТеатрын дуучид ирж ая дуугаа өргөлөө.
П.Батням