Өнөө шөнө, маргааш өдөр цасан шуурга шуурахыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-28 16:23:38
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. 2017 оны 12-р сарын 28-наас 29-нд шилжих шөнө, өдөр нийт нутгаар цасан шуурга шуурах мэдээ ирсэн учраас Сэлэнгэ аймгийн ОБГ-аас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
 
-Хүчтэй цасан шуурганы үеэр автозамд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах үед тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх, зам даваа хаагдах зэрэг хүндэрлүүд үүсдэг тул хот хоорондын болон орон нутгийн замд гарахгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, хоол хүнс, шаардлагатай эм тариа, бензин шатахууны нөөцтэй явах,
-Орон нутгийн мэргэжлийн байгууллагаас цаг агаарын мэдээллийг нарийвчлан тодруулах
-Хүчтэй цасан шуурганы үеэр бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах
Цаг үеийн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд Онцгой байдлын газрын 7036101, 7036105, Мандал-70367101, Сайхан-70368101, Баянгол-70369101, дугаарын утсанд мэдэгдэхийг анхаарууллаа.

2017 оны 12-р сарын 28-ны 20 цагаас 12-р сарын 29-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Цас орно. Салхи баруунаас 8-13 м/сек. Шөнөдөө 16-21 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орно. Салхи баруунаас 8-13 м/сек. Шөнөдөө 15-17  градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байх ажээ. 12-р сарын 30-наас 1-р сарын 3-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 1-нд зарим сумдын нутгаар, 2-нд ихэнх сумдын нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас 5-10 м/сек. Агаарын температур шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 хүйтэн байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻