Шигшээ багийнхан Д.Оюунсүрэнгийн эмчилгээнд, шагналын 10 мянган ам.доллараа хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчид ДЦАШТ-ээс хүртсэн шагналын 10 мянга ам.доллараа, дэлхийн аваргын мөнгөн медальт ОУХМ Б.Оюунсүрэнгийн эмчилгээний зардалд хандивлав.
Манай эмэгтэй баг тамирчид ОХУ-ын Чебоксар хотноо болсон чөлөөт бөхийн дэлхийн цомд амжилттай оролцож хүрэл медаль хүртэж уг шагналын эзэд болсон юм. Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны шинэ жилийн цэнгүүний үеэр Б.Оюунсүрэнд Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөл /УЗ/-ийн гишүүн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, УЗ-ийн гишүүн П.Гансүх нар тус бүр 5, МЧБХ-ны УЗ-ийн гишүүн, гавьяат тамирчин Б.Болд 3, ДБНХ-ны хүндэт шүүгч, гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн 1 сая төгрөгийг хувиасаа хандивласан. Мөн Биеийн тамир, спортын газраас Б.Оюунсүрэнгийн эмчилгээнд явах замын зардлыг даахаар болжээ.
Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт Б.Оюунсүрэн маань БНСУ-д мөрний хагалгаа хийлгэх шаардлагатай болоод байгаа юм. Тэрбээр их спортод 2006 оноос зүтгэж, 2011 онд 22 насандаа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд өдгөө түүний эрүүл мэнд аюулд учраад байна. Мэс ажилбарт нэн даруй орохгүй бол ясны идээт үрэвсэл нь цус үжих эмгэг буюу цусны Сепсис үүсч, амь насанд нь аюултай болоод байгаа юм. Түүнтэй, чөлөөт бөхийн дэвжээнд хамтдаа зүтгэж явсан охидууд, найз нөхдүүд, дүү нар хамтран эмчилгээний зардал болох 65 сая төгрөгийг цуглуулах Сэтгэлийн хандивын аян зарлаад байна.

Д.Өлзий