Улсаас аймгийн төсөвт 14 тэрбум гаруй төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас аймгийн 2018 оны төсвийг баталсан байна. Ирэх онд улсын төсвөөс аймгийн төсөвт 14 тэрбум 123 сая, 749 мянган төгрөгийн дэмжлэгийг үзүүлэх бол аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 2 тэрбум, 319 сая, 700 мянган төгрөг байхаар батлав. Мөн улсын төсвөөс аймгийн төсөвт шилжүүлэх тусгай зориулалтын шилжүүлэг 45 тэрбум, 706 сая, 536 төгрөг байна.
Аймгийн төсвөөс 2018 онд зарцуулах зарлагын хэмжээ 17 тэрбум 79 сая төгрөг, аймгийн төсвийн татварын болон татварын бус орлогыг 8 тэрбум, 264 сая төгрөг, аймгийн төсөвт сумын төсвөөс төвлөрүүлэх орлогыг 8 тэрбум 264 сая төгрөг, аймгийн төсвөөс сумын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ 4 тэрбум, 598 сая төгрөг байхаар тус тус баталлаа. Аймгийн төсвийн хөрөнгөөр 2018 оны төсвийн жилд замын сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт 463 сая төгрөг байх юм.

Б.Батчимэг