МАН-ын бүлэг төсвөөс бусад асуудлыг хойшлуулах санал гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-12-22 14:09:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Энэ сарын 21-ний өдөр 10:00 цагт хуралдахаар товлогдсон аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдааны ирц хоёр дахь өдрөө бүрдэхгүй байна. 

АН-ын нэр бүхий 16, МАН-ын 5 төлөөлөгч эхний ээлжинд Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх шаардлагыг  тавьж, хуралдаанд оролцохоос татгалзаад байгаа. Өнөөдөр аймгийн Засаг дарга А.Гылымхан болон МАН-ын бүлгийн төлөөллүүд эдгээр 21 төлөөлөгчтэй биечлэн уулзсан ч байр сууриа нэгтгэж чадаагүй аж.

Аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн бусад асуудлуудыг хойшлуулж, зөвхөн төсвийн асуудлыг хэлэлцэх санал гаргаад байна.

Тийм учраас хурлын дарга Д.Бауыржан хуралдааны цагийг 14:00 цаг хүртэл  дахин сунгаж, тэр хүртэл төсөв батлахтай холбоотой хуулийн гарцуудыг судлахаа мэдэгдлээ.
 

Ө.Нурболат
相关新闻