Сумдын мал эмнэлэг, үржлийн тасагт мотоцикль гардуулан өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн 15 сумын мал эмнэлэг, үржлийн тасагт мотоцикль гардуулан өглөө.
Хөдөө аж ахуйн салбарын үйлчилгээг малчин иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор ийнхүү мал эмнэлэг, үржлийн тасгийг мотоцикльтой болгож байгаа ажээ. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор ХХААХҮ-ийн сайдын 2017 оны төсвийн багцад тусгагдсан хөрөнгө оруулалтын зардлаас “ЯМАХА” маркийн мотоциклийг ийнхүү сумдад өгчээ. Сумдын тасгийн мэргэжилтнүүдэд энэхүү мотоциклийг өгснөөр тэдний ажил үүргийг хөнгөвчилсэн ажил боллоо хэмээн мэргэжлийн хүмүүс ам сайтай байна.
Аймгуудын мал эмнэлэг, үржлийн тасагууд сүүлийн жилүүдэд унаа тэрэгний шинэчлэл хийгдээгүй, хүрэлцээгүй байсныг ийнхүү шийдвэрлэжээ. Энэхүү үйл ажиллагааг Монгол Улсын бүх орон нутаг, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгуудад өгч байгаа юм байна.

Д.Мишигсүрэн