1691 иргэн газраа өмчлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-12-20 10:33:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн газрын албанаас зохион байгуулсан иргэдийг эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аян гурван сарын турш зургаан дүүргийн 53 хороонд амжилттай хэрэгжиж дууслаа.

Аяны хүрээнд нийт 5423 нэгж талбарыг газар дээр нь үзэж танилцсан байна. Үүнээс зөрчил, маргаангүй 1691 иргэнд тухайн газрыг нь өмчлүүлсэн бөгөөд одоо 880 иргэний хүсэлтийг шалгаж байгаа аж. Аянаар зөвхөн газар өмчлүүлээд зогсохгүй газрын зөрчил маргаан, кадастрын зургийн зөрүү арилгах зэрэг ажлыг 220 нэгж талбарт зохион байгуулалт хийсэн байна. Он гарсаар эхний найман сарын хугацаанд 2402 иргэний газар өмчилжээ. Харин энэхүү аян хэрэгжсэнээр дээрх үзүүлэлт 6000 орчим болж нэмэгдэж буй юм.

Ч.Ариунболд
相关新闻