Австралийн боловсрол олгох сургалтыг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд Австралийн боловсрол олгох сургалт эхэллээ.
Уул уурхайн боловсрол эзэмшихийг хүссэн иргэдэд зориулан богино хугацаанд чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилготой, мэргэжил олгох сургалтын хөтөлбөрийн гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Уг сургалтын хөтөлбөрийг Оюутолгой ХХК-ийн санаачилгаар Дорнод Политехникийн коллеж, орон нутгийн захиргаатай хамтран явуулдаг юм.
Тус сургалтыг эхлэх үеэр сумын Засаг дарга Б.Дэндэвсамба залууст хандан хариуцлагатай байж нутаг орондоо дэлхийн хэмжээний сертификаттай чадварлаг мэргэжилтэн болох ховор боломжийг ашиглаад сайн суралцахыг хүслээ. Сургалтанд тус сумын 32 залуус хамрагдаж байгаа бөгөөд цахилгаан, гагнуур, механик гэсэн гурван мэргэжлээр 9 сарын хугацаанд суралцаж Австралийн боловсролын сертификаттай төгсөх юм. Сургалтанд хамрагдах залуусыг тухайн сумын харьяат зэргийг нь хянаж үзсэний үндсэн дээр сонгон суралцуулж байгаа ажээ.
Д.Мишигсүрэн