"Аймгийн оны шилдгүүдийг шалгаруулах журам"-д өөрчлөлт оруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаас "Аймгийн оны шилдгүүдийг шалгаруулах журам"-д өөрчлөлт оруулжээ.
Уг өөрчлөлтөөр аялал жуулчлал болон хэвлэл мэдээллийн салбарыг оны шилдгүүдийн номинацад нэмж оруулж, нийтдээ 17 иргэн, 4 байгууллагыг "Оны шилдэг"-ээр шалгаруулахаар болсон байна. Шагналд нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 20-ны өдрийг хүртэл хүлээн авах аж.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 70 тоот тогтоолоор баталсан "Аймгийн оны шилдгүүдийг шалгаруулах журам"-д боловcрол, соёл, урлаг, спорт, эрүүл мэнд, банк санхүү, төр захиргаа, хувийн хэвшил зэрэг салбаруудаас тухайн жилд онцгой амжилт гаргасан 15 хувь хүн, 2 байгууллагыг "Оны шилдэг"-ээр тодруулан хүндэт дэвтэрт бичих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлан алдаршуулах, хөрш зэргэлдээ орнуудын үзэсгэлэнт газруудаар аялуулахаар заасан ажээ.
Ө.Нурболат