Арвайхээрт нийтийн тээврийн үйлчилгээ хангалтгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр хотын айл өрхүүд нэмэгдэж, хаяа тэлэхийн хэрээр нийтийн тээврийн үйлчилгээг өргөжүүлэх шаардлага тулгарч байна. Иргэдээс Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 70321111 утсаар гомдоллож буй асуудлын нэг бол нийтийн тээвэр.
Одоогоор Арвайхээрт гурван ширхэг дунд оврын автобус 1, 9, 10, 11 дүгээр багуудын чиглэлд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд энэ онд 9000 гаруй иргэнд үйлчилсэн гэх тоо баримт байна. Гэвч 30 мянга гаруй хүн амтай хотод энэ нь бага үзүүлэлт юм.
Арвайхээрт 2010-2015 онуудад нийтийн тээврийн үйлчилгээг “ӨВ-Баянбүрд” ХХК хариуцан ажиллаж байсан бол 2016 оноос үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах зорилт тавьж “Арвайхээр ТҮГ”-т шилжүүлжээ. 2017 онд нийтийн тээврийн үйлчилгээнд орон нутгийн төсвөөс 57 сая төгрөг төсөвлөсөн байна.

Б.Батчимэг