Ирэх онд таван мянга гаруй иргэн шинээр газар өмчилнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2018 онд нийтдээ 5000 гаруй иргэнд 328 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөөд байна. Тухайлбал Аймгийн хэмжээнд 2018 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу 243 га газрыг 3325 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр, 1718 иргэнд одоо эзэмшиж байгаа хашааны 94,4 га газрыг тус тус өмчлүүлэхээр төлөвлөжээ.
Мөн Арвайхээр сумын инженерийн шугам сүлжээ бүхий 1,37 га газрыг барилга байгууламжийн чиглэлээр төрийн байгууллагын хэрэгцээнд, 5,6 га газрыг үйлчилгээний, 0,3 га газрыг шатахуун түгээх станц, 1 га газрыг эрчимжсэн аж ахуйн, 3 га газрыг төмс, хүнсний ногоо тариалах, 0,2 газрыг таримал ургамал тариалах зориулалтаар тус тус олгох юм.

Б.Батчимэг