Орхонтуул сумынхан ирэх онд 148 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-17 22:01:02
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумд ирэх 2018 онд 148 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төсөвтөө тусгажээ.
''Хамтын хүчээр эх нутгаа хөгжүүлье'' уриатайгаар сум орон нутгаа хөгжүүлнэ хэмээн Орхонтуул сумын удирдлагууд үзэж байгаа аж. Тус сумынхан ирэх 2018 онд нэлээд ажлуудыг хийхээр төлөвлөгөөндөө тусгасан байна. Тухайлбал сумынхаа хажуугаар урсдаг “Орхон” голд хөвөгч гүүрийг шинээр тавихаар 500.0 сая төгрөг, Рашаант тосгонд 75 хүүхдийн цэцэрлэгийг шинээр барихад 870.0 сая төгрөгийг шийдвэрлэсэн байна. Түүнчлэн "Туулын хишиг'' ОНӨААТУҮГ-ын халаалтын тогоог солих, сумын ЗДТГ, Соёлын төвийн дээвэрийг засах, мөн Соёлын төвийн сантехникийн засвар, Рашаант тосгоны түргэний машиныг шинэчлэх, Сумын Эрүүл мэндийн төвийн морг, гражийн засвар гээд нэлээд олон ажлуудыг тус тус төсөвлөн орон нутгийн хөгжлийн сандаа хөрөнгийг нь тусгуулаад авчээ. Мөн Рашаант тосгоны ахмадын хорооны зардалд жил бүр нэг сая төгрөгийг дэмжлэг болгон үзүүлж байхаар тус тус аймгийн ИТХ-аар шийдвэрлүүлжээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻