Өрх толгойлсон бүсгүйд туслах сайн үйлсийн аян үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн БОЭТөвийн асрагч н.Алтанган санаачлан сайн үйлсийн аян өрнүүлснээр дөрвөн хүүхэдтэй, өрх толгойлсон ээжид сэтгэлийн бэлэг барилаа.
Тус аянд Монгол үндэсний хүмүүнлэгийн хорооны Өмнөговь аймаг дахь салбар, БОЭтөвийн төрөх тасгийн хамт олон нэгдэж өрх толгойлсон эмэгтэй Ш.Сэлэнгэд тусаллаа.
Тэд хоёр тонн нүүрс, гурван шуудай мод, 25 кг гурил, 5 кг будаа, 5кг гоймон, хөнжил, хүүхдүүдэд нь зориулж цүнх, бага хоёр ихэр охидод живх, саван зэрэг эн тэргүүний хэрэгтэй зүйлсээр бэлэг барьсан байна. Ш.Сэлэнгээ Өмнөговь аймгийн Баяндалай сумын харъяат тэрээр одоогоор Даланзадгад суманд амьдардаг байна. Монгол үндэсний хүмүүнлэгийн хорооны Өмнөговь аймаг дахь салбараас тус аянаа үргэлжлүүлэн эднийхийг хашаатай, жорлонтой болгоход анхаарна гэдгээ мэдэгдсэн юм.

Хэдийгээр бага насны хүүхдүүдтэйгээ амьдардаг ч гэлээ гэрээр оёдол үйл хийж амьдралаа залгуулдаг ажээ.
Д.Мишигсүрэн