Ахмадуудад халамжийн үйлчилгээг үзүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт олон нийтийн оролцоонд түшиглэсэн ахмадын халамжийн үйлчилгээг үзүүлж байна. Ахмадын чөлөөт холбоо, Саран ээж нийгэмлэгийн салбар зөвлөлтэй аймгийн Засаг даргын тамгын газар хамтарч нийт 140 ахмадыг өдрийн үйлчилгээнд хамруулжээ.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэх эрх бүхий “Саран ээж нийгэмлэгийн Өмнөговь салбар” ТББ нь 60 ахмад настныг өдрийн үйлчилгээнд, Ахмадын чөлөөт холбооны Өмнөговь салбар” ТББ нь 80 ахмад настныг өдрийн үйлчилгээнд тус тус хамруулаад байна.
Өдрийн үйлчилгээнд өрхийн амьжиргааны түвшин доогуур, үр хүүхэдтэй боловч ганц биеэр амьдардаг ахмадуудыг хамруулсан ажээ. Ахмад настныг чийрэгжүүлэх, IQ-г сайжруулах, эрүүл мэндийн үзлэгт хамруулж зөвлөгөө өгөх, шинэ содон мэдээ мэдээллээр хангах, дуу, шүлгээр уралдуулах, тоглоом тоглуулах зэргээр өдрийн үйлчилгээнд хамруулсан ахмадуудад үйлчилгээ үзүүлдэг байна. Энэхүү өдрийн үйлчилгээг явуулахад аймгийн Засаг дарга, түүний тамгын газар нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж байгааг өдрийн үйлчилгээг хэрэгжүүлж байгаа ТББ-ууд онцолж байлаа.
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлийн хүрээнд ТББ-уудтай хамтарч харах асрах хүнгүй ахмадыг гэрийн асрамж, эрүүл мэндийн үйлчилгээ, өдрийн үйлчилгээнд хамруулах “Өөдрөг сэтгэлтэй сайхан амьдарцгаая” төслийг хэрэгжүүлж байна. Гэрийн асрамж үйлчилгээний хүрээнд ахмадуудын гэрт цэвэрлэгээ хийх, сувилах бариа засал, эмчийн үзлэг хийдэг бол Өдрийн үйлчилгээнд хоёр ээлжээр 24 ахмад настан хамрагдан 7 хоногийн хөгжүүлэх хөтөлбөрөөр үйлчлүүлж байна.

Д.Мишигсүрэн