Сураггүй болсон иргэн сумын төвд явж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-12-15 12:47:05
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Рашаант суманд алга боллоо гэж эрэл сурал болсон иргэн сумын төвд явж байжээ.
- Манай сумтай хил залгаа Бүрд сумын ах дүү хоёр адууны эрэлд явж байгаад нэг азарга адуугаа олж дүүгээ үлдээгээд, ах нь эрлээ үргэлжлүүлэн явсан байна. Харин түрүүлж ирсэн дүү нь ахыгаа алга боллоо гэж ах дүү нартаа хэлснээр эрэл сурал болсон. Гэтэл алга болсон хүн нь айлд хоночихоод гэртээ харьчихсан байсан гэж Рашаант сум дахь сум дундын цагдаагийн хэсгийн замын цагдаагийн зохицуулагч, ахмад Б.Ганбаатар ярилаа.
Рашаант сумын Хөгнө хан багийн “Их-Аргал” гэдэг газар Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ар жаргалант багийн харьяат иргэн Д энэ сарын 10-ны өдөр мотоциклтой адуу тууж яваад сураггүй болсон тухай дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Рашаант сум дахь сум дундын цагдаагийн хэсгийн албан хаагч болон орон нутгийн иргэд оролцсон 12 хүнтэй, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан юм. Харин эрэн хайж байсан иргэн нь сумын төвд явж байсан байна.
М.Батжаргал
相关新闻