Ар гэрийхэнтэй нь зөвшилцсөнөөр эрлийн ажиллагааг зогсоожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/ Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт 39 настай иргэн Д гэх эрэгтэй өнгөрсөн 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсныг 17 хоног эрж хайсны эцэст Онцгой байдлын алба хаагчид ар гэрийхэнтэй нь зөвшилцсөнөөр эрлийн ажиллагааг зогсоожээ.
Тус иргэнийг эрэн хайх, аврах үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид болон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхэнтэй нь хамтран эрлийн ажиллагааг явуулж байсан юм. Эрлийн эхний өдөр онцгой байдлынхан Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Номгоны-Өвөр” гэдэг газраас сураггүй болсон иргэний унаж явсан “Истана” загварын машиныг олсон байна. Гэвч түүнээс хойш 17 хоног өнгөрсөн ч тухайн иргэний талаар сураг гараагүй байгаа юм.
Алга болсон гэх иргэн “Д” нь нутаг орондоо нэр хүндтэй, тээврийн жолоочоор ажилладаг нэгэн байсан аж. Тэрээр алга болдог өдрөө Дархан-Уул аймагт зорчигч хүргэчихээд буцаж сум руугаа ирэх замдаа ийн сураггүй алга болжээ.

Ч.Отгонцэцэг