Хэрэглэгчийн эрхийг хамгаалах шинжээчид хуулийн сургалтад хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд тэднийг хамгаалах, хохирлыг үнэлэн, эрсдлийг бууруулах чиглэлээр ажилладаг гурван шинжээч Орхон аймагт бий. Тэд иргэдийн гомдлыг шийдвэрлэхийн төлөө холбогдох байгууллагуудтай уулзаж хууль эрх зүй, эдийн засгийн талаас нь ярилцаж бодит үнэлгээ хийж харилцан ойлголцдог байна. Хэрэв ойлголцохгүй бол хуулийн хүрээнд асуудлыг шийддэг тул шинжээч нь хууль, эдийн засгийн өргөн мэдлэгтэй байх ёстой ажээ.
Иймд “Монголын Хэрэглэгчийн Удирдлагын академи”-ийн багш нар Орхон аймагт хоёр өдрийн сургалт зохион байгуулж эрүүл мэнд, боловсрол, хүнс зэрэг салбар, салбарын төлөөллийн 40 хүнд шинжээчийн эрх, үүргийн талаар мэдээлэл өглөө. Мөн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах Үндэсний хөтөлбөр, түүний хэрэгжилтийн талаар танилцууллаа. Уг үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2016 онд Орхон аймагт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулагдсан юм. Тэд 7035-3511, 7035-7511 7035-3146 дугаарын утсанд иргэдээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу ажилладаг. Тухайлбал, өнгөрсөн сард хөнгөлөлттэй эм олголт, хүнсний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, олон сувгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагад хяналт, шалгалт хийжээ. Шалгалтын хариу хараахан гараагүй байгаа гэнэ.

Б.Оюун-Эрдэнэ