АА бүлгийнхэн 10 жилийн ойгоо тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-12-12 23:32:57
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын АА-ын бүлэг буюу “Эв нэгдэл” бүлгийнхэн 10 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Нэгэн цагт архаг архичин байсан эдгээр хүмүүс архинаас гарч, амгалан тайван амьдралыг бүрдүүлж чадсаны ойн баярт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг Улаанбаатар хотоос АА-ын 24 бүлгийн 300 гаруй иргэд оролцов.
Мөн аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга А.Ишдорж оролцож баяр хүргэн цаашдын ажил, амьдралд нь амжилт хүссэн юм. “Архичид аминчлахуй” буюу АА бүлгийнхэн нь архинд донтох өвчнөөс эдгэрэхийн тулд туршлага, хүч тэнхээ, итгэл найдвараа бие биетэйгээ хуваалцаж, зовлон бэрхшээлээ хамтран шийдвэрлэх, бусаддаа туслахаар хамтран нэгдсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл аж.
Б.Батчимэг
相关新闻