Ахмадууд сүрьеэгээс урьдчилан сэргийлэх мэдлэгээрээ өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ахмадууд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллээрээ уралдаж, Сүхбаатар сумын Цагаан эрэгийн хоёрдугаар багийн Жаргалант баг тэргүүлжээ.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд хэрэгжиж буй “Сүрьеэгүй Сэлэнгэ хөтөлбөр”-ийн хүрээнд явагдсан “Бид нэг агаартай” дэвжээ өдөрлөгийг Сүхбаатар сумын Цагаан эрэгийн 2-р багийн Жаргалант баг тэргүүллээ. Энэхүү өдөрлөгийн хүрээнд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалт, сурталчилгаа явуулсан байна. Мөн халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгт оношилгоог зохион байгуулж, 400-гаад хүнийг хамруулжээ. Ингээд дэвжээ тэмцээний дэд байрт Cалхит 3-р багийн “Маск” баг,
гутгаар байрт Орхоны 6-р багийн “Симон” баг, тусгай байрт Ган зам 7-р байгийн “Нарсхан” баг тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан байна. Аймгийн Эрүүл мэндийн салбар, аймгийн Ахмадын хороотой хамтран Сүхбаатар сумын найман багийн ахмад настнуудын дунд зохион байгуулсан уг өдөрлөг энэ сарын 09-нд болсон байна.

Ч.Отгонцэцэг