“Нийгмийн дэмжлэгийн сан”-д 90 хүн хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-12-12 10:59:47
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/  Орхон аймгийн 37 багш, 53 эмч “Нийгмийн дэмжлэгийн сан”-д хамрагдлаа. “Нийгмийн дэмжлэгийн сан”-д энэ онд 60 орчим сая төгрөг төсөвлөсөн бөгөөд боловсрол, эрүүл мэндийн салбарын ажиллагсдын нийгмийн асуудал, эрүүл мэнд, боловсрол, сургалтад уг мөнгийг зарцуулах юм.
Үүний хүрээнд 37 багшид тус бүр 300-700 мянга буюу нийт 18.5 сая, эрүүл мэндийн салбарын 53 ажилтанд тус бүр 500 мянгаас нэг сая буюу нийт 35 сая төгрөг өглөө. Эдгээр ажилтан уг мөнгөөр орон байрныхаа нөхцөлийг сайжруулах, гадаадад мэргэжил дээшүүлэх зэрэг  зардалдаа зарцуулах юм. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас энэ онд 18 дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд “Багш”, “Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд “Нийгмийн дэмжлэгийн сан” байгуулсан юм. Ирэх жил уг сангийн мөнгийг 100 орчим сая төгрөг болгохоор төлөвлөжээ. Орхон аймгийн боловсролын салбарт 3000 гаруй, эрүүл мэндийн салбарт 2000 гаруй  хүн ажиллаж байна. 
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻