Өмнөговьчууд хос мөнгөн цомтой ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-12-12 09:33:36
Өмнөговь /МОНЦАМЭ/ Чээж тоолол Соробан сампингийн олон улсын 22 дахь тэмцээнээс Өмнөговьчууд мөнгөн цомтой ирлээ. 
Малайз улсын Куала- Лумпур хотод болсон уг тэмцээнд дэлхийн 62 орны 7000 хүүхэд оролцжээ. Энэхүү тэмцээнд Монгол Улсаас 78 хүүхэд, үүнд Өмнөговиос гурван хүүхэд оролцсон байна.  Номч оюуны гайхамшиг соробан төвийн Гантулгын Мөнхцэцэг, Ойдовын Эрхэмбаяр нар "Мөнгөн цом", Цэрэнжаргалын Мөнх-Оргил "Хүрэл цом"-ын эзэн болжээ.
Одоогоос нэг жилийн өмнө тус төвийн бяцхан охин О.Мөнхжин Арабын нэгдсэн улсын Эмиратын Дубай хотоос дэлхийн аваргын хүрэл цомыг авч ирж байсан юм. 
Энэ удаагийн Чээж тоолол Соробан сампингийн олон улсын тэмцээнд Монголын баг амжилттай оролцсон бөгөөд Гранд чемпион нэг, Чемпион хоёр, Алтан цом 17, Мөнгөн цом 27, Хүрэл цом 20-ийг эх орондоо авч ирлээ.
Д.Мишигсүрэн
相关新闻