400-аад сая төгрөгөөр спорт заал байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-12-11 15:36:51
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, төрийн албан хаагчдын идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх спорт заал  ашиглалтад орлоо. Уг заалыг Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 392 сая төгрөгөөр “Хөх тавилан” ХХК дөрвөн сарын турш барьж байгуулжээ.
Эл заал нь 18х24 харьцаатай, долоон метрийн өндөртэй тул  соёл урлаг болон олон нийтийн арга хэмжээ ч зохион байгуулж болох ажээ. Спорт заалны нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан хүчит 48 бөхийн барилдаан боллоо.
Орхон аймаг нь Биеийн тамир, спортын газрын А, Б заал, хөгжлийн бэрхшээлтэй болон төрийн албан хаагчдад зориулсан ЗДТГ-ын спорт заал, 6000 хүний суудалтай “Хангарьд” спорт заалтай. Өөрөөр хэлбэл, нийтийн биеийн тамирыг дэмжиж олон заал, танхимыг барьж байгуулдаг. Энэ удаа Баян-Өндөр сумын спорт заалыг ашиглалтад оруулсанаар төрийн 3000 гаруй албан хаагч спортоор хичээллэх боломжтой болж байгаа юм.
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻