Сэлэнгэ аймгийн хэмжээнд 5993 төрийн албан хаагч төрийн үйлчилгээг хүргэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас “Төрийн алба-сахилга, хариуцлага” сэдэвт төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнийг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгавар, аймгийн Засаг даргын 2016 оны “Ажлын хариуцлага, ажлын цаг ашиглалтыг сайжруулж, төрийн үйлчилгээний шуурхай байдлыг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 05 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлж, төрийн байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Ш.Оргил, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Н.Энхцэцэг, Манлайлал, удирдлага хөгжлийн академийн сургагч багш Л.Найдан нарын албаны хүмүүс оролцож, сумдын удирдлагууд, аймгийн ЗДТГ, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын удирдлага, төрийн албан хаагчид, багийн Засаг дарга нар хамрагдлаа. Энэ өдөр хуран цугласан нийт төрийн албан хаагчид Монгол Улсын Засгийн газар болон Төрийн албаны зөвлөлийн ажлын цаашдын бодлого чиглэл, анхаарах асуудлуудтай танилцаж, төрийн албан хаагчдын үнэ цэнийн тухай лекц сонсож олон олон шинэ мэдээлэл авч, мэдлэгээ нэмсэн юм. Зөвлөгөөний үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа “Монгол Улсын Засгийн газраас төрийн албаны хариуцлагыг чангатгах тухай 01 дүгээр албан даалгавар гарсан. Мөн өнөө жил төрийн албаны зөвлөлөөс сахилга хариуцлагын жил гэж зарласан. Энэ ажлын хүрээнд аймгийн Засаг даргын төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ажлыг чанаржуулах гэсэн 05 дугаар албан даалгаварын хүрээнд энэхүү арга хэмжээгээ зохион байгууллаа. Гол нь үүгээрээ дамжуулан тодорхой хэмжээнд ялангуяа сүүлийн үед Засгийн газраас барьж байгаа бодлого шийдвэр, мөн аймгаас гаргаж байгаа бодлого чиглэлийн хэрэгжилт ямар түвшинд байна. Юуг цаашид анхаарч ажиллах вэ гэдгээ тодотгож байгаагаараа ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгаа юм. Мөн хувь хүний хөгжлийн асуудалтай холбоотой сургалтыг мөн давхар зохион явууллаа. Ямарч байсан төрийн албан хаагчид маань энэ үйл ажиллагаанаас шинэ мэдлэг, мэдээлэл авч, цаашид анхаарах асуудлуудаа олж мэдсэн байхаа. Энэ үйл ажиллагаа маань үр дүнтэй болж, оролцогчид маань маш идэвхитэй байлаа. Цаг хугацааг маш сайн баримталж ажиллалаа. Мөн аймгийн Засаг даргын зүгээс нийт төрийн албан хаагчдад юуг анхаарах талаар тодорхой салбаруудад үүрэг чиглэл өглөө. Энэ үүрэг чиглэлийн дагуу манай ажил хариуцсан нийт төрийн албан хаагчид анхаарч ажиллах байхаа” хэмээн ярилаа. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 203 төрийн байгууллагын 5993 төрийн албан хаагч өнөөдөр 106 мянган иргэндээ төрийн үйлчилгээг хүргэж байна.

Ч.Отгонцэцэг