МСҮТ, коллежийн шилдэг залуу багш нарыг шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-12-08 15:24:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МСҮТ, коллежийн залуу багш нарыг дэмжих, тэдний ур чадварыг үнэлэх, урамшуулах зорилгоор Монголын Залуучуудын холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулах “Үндэсний чадварыг эзэмшүүлэгч” ёслолын ажиллагаа энэ сарын 20-нд болно.

Тус ёслолын ажиллагаанд улсын хэмжээнд мэргэжилтэн бэлтгэдэг бүхий л коллеж, МСҮТ-ийн багш нар оролцох боломжтой бөгөөд нийт нэр дэвшигчдийн дотроос есөн багшийг “Үндэсний чадварыг эзэмшүүлэгч”-ээр тодруулж, МЗХ-ны нэрэмжит “Тэргүүний залуу багш” цол тэмдэг, өргөмжлөлөөр шагнана.

Нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 18-ны дотор МЗХ-ны 207а тоотод хүлээн авах юм. Нэр дэвшигчид нь өнгөрсөн онуудад хийсэн ажлын жагсаалт, байгууллагаас тодорхойлсон тогтоол шийдвэр, хамт олны хурлын албан тэмдэглэл, ажил байдлын тодорхойлолт, багш болон шавь нарынх нь онцгой амжилт гаргасныг гэрчлэх бүтээлийн жагсаалт зэргийг материалдаа хавсаргасан байх аж.
Б.Туул
相关新闻