Он дамжин хийгдэх 16 ажил үлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-12-07 16:45:52
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Энэ онд Орхон аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Хот байгуулалт, барилга захиалагчийн алба орон нутгийн төсвийн 15 орчим тэрбум төгрөгийн 262, улсын төсвийн  530 сая төгрөгийн зургаан бүтээн  бүтээн байгуулалтын ажилд хяналт тавьж ажиллажээ. Үүнээс өнөөдрийн байдлаар он дамнан хийгдэж магадгүй 16 ажил байна.
Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газрын шар хуайс тарих,  МОН 23:01 төслийн нэгдүгээр хэсгийн ажлын  тохируулга, Цагаанчулуут багт баригдаж байгаа цэцэрлэгийн барилга  ашиглалтад орох боломжгүй болжээ. Цэцэрлэгийн барилгыг орон нутгийн төсвийн 2.4 тэрбум төгрөгөөр барьж байгаа бөгөөд дулаан дамжуулах төв нь дуусаагүй тул ийнхүү ирэх жил үргэлжлэхээр боллоо.
 
Б.Оюун-Эрдэнэ
 
 
相关新闻