Аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-12-07 15:36:12
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ИТХ-ын V хуралдаан болж долоон үндсэн асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Энэ удаагийн хуралдаанд нийт 40 төлөөлөгчөөс 39 нь оролцож аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын тайлан, аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, 2018 оны төсвийн төсөл, 2017 оны төсвийн тодотголын тухай, сумдын хөгжлийн төлөвлөгөө батлах эрхийг ИТХ-ын тэргүүлэгчдэд шилжүүлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна.
Зарим төлөөлөгчид болон Ардчилсан намын бүлгээс зохион байгуулалтын зарим асуудал хэлэлцүүлэхээр санал оруулсан боловч олонхын саналаар дэмжлэг аваагүй байна. Төлөөлөгчид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангалттай гэж дүгнэлээ. Хэлэлцсэн асуудлуудаар холбогдох тогтоол шийдвэрийг баталсан байна.
                                                                                                                       Ш.Цоодол
相关新闻