Залуучуудын хөгжлийг дэмжих “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийг батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Залуучуудын хөгжлийг дэмжих, хөдөлмөр эрхлэх болон чөлөөт чагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж олгох зорилго бүхий “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийг өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлав.
Сүүлийн жилүүдэд залуусын хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн хөгжилд оруулах хувь нэмэр нь буурсаар буй юм. Үүний зэрэгцээ залуучууд хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөл дутмагаас үүдэн согтууруулах ундаа хэрэглэх, гэмт хэрэгт холбогдох нь нэмэгдэж байна. Тиймээс залуучуудын хандлагыг өөрчлөх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх боломжийг олгоход 2017-2020 онд хэрэгжих энэхүү хөтөлбөр чиглэгдэж байгаа юм. Мөн залуучуудын эрүүл мэндийг сайжруулахад ихээхэн ач холбогдол өгч байгааг Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир танилцууллаа.
Тэрбээр, “Монгол Улсад 15-34 насны 1.1 сая орчим иргэн байгаагаас 400 мянга гаруй нь нийслэлд аж төрж байна. Залуусын дунд эрүүл мэндийн асуудлаас гадна гэр бүл төлөвлөлт болон мэргэжил сонгохдоо алдаа гарах зэрэг дутагдал элбэг байна. Тиймээс энэ чиглэлээр сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажил зохион байгуулах болно. Нөгөөтэйгүүр залуучуудын хандлагыг өөрчлөх нь туйлын чухал. Өөрөөр хэлбэл, 15-17 насны залуус цахим сүлжээгээр дамжуулан хэт улс төржих, талцах, будсын нэр хүндэд халдах тохиолдол элбэг байгаа. Тиймээс энэхүү хандлагыг өөрчлөх чиглэлд анхаарах болно. Мөн 3000 залууг мэдээллийн технологийн чиглэлээр сургалтад хамруулж, ажлын байраар хангах юм. Төслийг гадаадын хөнгөлөллтэй зээл, буцалтгүй тусламж зэргээс санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа” хэмээв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан тэргүүлэгчид асуулт асууж, санал хэллээ. Тэргүүлэгчдийн зүгээс эх орны ирээдүй болсон залууст эх түүх, өв уламжлалаа танин мэдэх, хадгалах, хамгаалах чиглэлээр хөтөлбөрт тодорхой заалт оруулж хэрэгжүүлэх саналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан гаргав. Тэрбээр, “Эх түүх, өв уламжлалаа мэдэхгүй хүн зөв иргэн болж төлөвших боломжгүй. Тиймээс одооноос эх орныхоо түүхийг таниулж, түүгээр бахархах, хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэх хэрэгтэй. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тоонд бус чанарт анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 3000 залууг 3 жилийн дотор мэдээллийн технологийн чиглэлээр сургалтад хамруулж, мэргэжил эзэмшүүлнэ гэдэг маш хүнд. Тиймээс тооны араас хөөцөлдөх бус чанартай боловсон хүчин бэлтгэхэд анхаарах хэрэгтэй” гэлээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонх дэмжиж, батлав.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ