Хүйтэн дотуур байранд 50 шахам хүүхэд зутруу өвөлжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн дотуур байрнуудад өнөөдөр 27 сумын нийт 130 хүүхэд амьдардаг. Тэдний зарим нь хүйтэн байранд зутруу өвөлжиж байна.
1976 онд ашиглалтад орсон А дотуур байранд бүрэн засвар нэг ч удаа хийгээгүй, хоёр удаа хэсэгчилсэн засвар л хийгджээ. Албаны дүгнэлтээр хүйтэн байгаа нь дулаан алдалтаас болсон гэдгийг А дотуур байрны багш Я.Должинсүрэн хэлж байна. Уг нь стандартаар 20 градусаас доошгүй байх ёстой ч тус байрны 47 хүүхэд 10-15 хэмийн хүйтэн, сэрүүн нөхцөлд гадуур хувцастайгаа өдөр хоногийг өнгөрөөж байгаа аж.

"Байр хүйтэн, жиндүү байдаг. Удаан суухаар даардаг болохоор олуулаа бужигнахаар хурдан дулаацдаг, Тогтож сууж хичээлээ хийж чаддаггүй. Заримдаа хүйтэн болохоор ханиад хурдан хүрчихдэг" гэж тус дотуур байрны хүүхдүүд хэлсэн юм.
Харин Б дотуур байр 1987 онд ашиглалтад орсноос хойш 2007 онд бүрэн засварт нэг удаа орсон учраас 83 гаруй хүүхэд дулаан байранд өвөлжиж байгаа ажээ.

Т.Есүхэйтөмөр