Хөгжлийн банк авлигын эсрэг стандартыг хэрэгжүүлэхээр болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн банк “ISO Mongolia” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд Олон улсын стандартчиллын байгууллагаас баталсан авлигатай тэмцэх ажиллагааг дэмжих “Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо, шаардлага ба хэрэглэх удирдамж” стандартыг нэвтрүүлэх юм байна.
Эл стандартыг нэвтрүүлснээр авлигын эсрэг тогтолцоог бүрдүүлэх, авилгад өртөх эрсдлийг бууруулахын зэрэгцээ олон улсын төсөл хөтөлбөрт оролцох боломж олгож буйгаараа онцлогтой аж. Улмаар Монгол Улсын авлигын индексийг бууруулахад хувь нэмрээ оруулахаас гадна Монгол Улсад анх удаа авлигатай тэмцэх менежментийн тогтолцоог нэвтрүүлж буй юм хэмээн Хөгжлийн банкны удирдлагууд тодотголоо.
“ISO Mongolia” ХХК нь холбогдох хууль эрхзүйн баримт бичгийн хүрээнд Олон Улсын Стандартчиллын байгууллагаас гаргасан ISO менежментийн тогтолцооны дэвшилтэт шинэ стандартыг үндэсний болгож Монгол Улсын нутаг дэвсгэрт нутагшуулахад чиглэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна.
Тус стандартыг олон улсын стандартчиллын байгууллагаас өнгөрсөн оны аравдугаар сард ¬баталсан билээ.

Б.Заяа