Хүн бүр хариуцлагатай байж чадвал ДОХ-с сэргийлж чадна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ “ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах дэлхийн өдөр” өнөөдөр Төв аймагт зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, Эрүүл мэндийн яамны Өсвөр үе залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Нинжбадгар, Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа нар оролцов.
Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Дэлхий нийтээр шинжлэх ухааны хөгжил дээд цэгтээ хүрсэн ч ХДХВ/ДОХ-ын вирусийг бүрэн эмчилж чадахгүй байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын халдвар авсан 218 хүнд илрээд байгаагийн гурван тохиолдол Төв аймагт бүртгэгдсэн. Аюул бидэнд ойрхон байгааг энэ тохиолдлууд сануулж байна. Хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байж аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж чадна” гэдгийг тэрээр онцолсон юм.
ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, залуучуудын дунд бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх зорилготой “Флэш моб” бүжгийн тэмцээн зохион байгуулагдав. Тэмцээний тэргүүн байрт “Хүмүүн цогцолбор” сургуулийн 12б анги, дэд байрт 11б анги, гуравдугаар байранд 10б ангийн хамт олон тус тус шалгарлаа.
Мөн Эрүүл мэндийн газраас Зуунмод, Эрдэнэ, Заамар, Баянчандмань сумдын МСҮТ-ийн оюутнуудын дунд “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулж, найман багийн 80 оюутан оролцож, шилдгүүдийг шагнаж урамшуулав.

Т.Есүхэйтөмөр