“Дорнын ундарга" цэвэр ус худалдаанд гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-12-01 17:37:42
Дорнод /МОНЦАМЭ/ “ДОЦ” компанийн “Дорнын ундарга” гүний цэвэр усны үйлдвэр нээлтээ хийж, бүтээгдэхүүнээ худалдаанд гаргалаа. Тус үйлдвэр нь цагт хоёр тонн ус цэвэршүүлэх хүчин чадал бүхий цэвэр усны шугамыг мэргэжлийн байгууллагаар суурилуулан байнгын ашиглалтад оруулснаар орон нутагтаа 10 гаруй хүнийг ажлын байраар хангаад байна.

“Дорнын ундарга” цэвэр ус нь ундны гүний эх үүсвэртэй, стандартын шаардлага хангасан зориулалтын байр талбайтай, усны сав баллон нь гурван дамжлагын машинаар ариутгагддаг, ус цэвэршүүлэх процесс вакум орчинд явагддаг зэрэг давуу талтай.

Ийнхүү “Дорнын ундарга” цэвэр ус худалдаанд гарснаар Дорнод аймгийн тав дахь цэвэр усны үйлдвэр боллоо. 
Д.Дэлгэрмаа
相关新闻