Гамшиг, ослын үед тусламж үзүүлэх 300 идэвхтэн бэлтгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн ЗДТГ-аас 57 сая төгрөгөөр санхүүжүүлэн гамшиг ослын үед тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэлээ. Аймгийн хэмжээнд 24 баг байдаг. Баг тус бүрт 15, нийт 300 орчим идэвхтнүүд гамшиг, ослын үед тусламж үзүүлэх чадвар эзэмшжээ.
Нэг идэвхтэн харьяа багийнхаа 10 айл, өрхийг хариуцна. Энгийн үед хариуцсан айл өрхдөө зөвлөгөө мэдээллийг хүргэх бол гамшиг ослын үед яаралтай авах арга хэмжээг түргэн шуурхай үзүүлэх үүрэгтэй юм. Ингэснээр гамшиг, ослыг эрсдлэл багатай туулах ач холбогдолтой ажээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн зун Орхон аймагт гэнэтийн аадар бороо орж олон байшин, гэр нурж байгалийн гамшиг болох үед айж сандарсан хүмүүс яаралтай тусламж дуудах утасны дугаар, хэнд хандах, аюулгүйн гарц хаана байгаагаа мэдэхгүй байсан тохиолдол цөөнгүй гарчээ. Иймд иргэн бүр эрсдэлд бэлэн байх шаардлагатай гэж үзэн эхний ээлжинд 300 идэвхтэн бэлджээ.

Б.Оюун-Эрдэнэ