Төрийн жинхэнэ албанд анх орсон иргэд тангараг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт тэмдэглэсэн “Төрийн захиргааны албан хаагчийн өдөр”-ийн үеэр төрийн жинхэнэ албанд анх орсон иргэд тангараг өргөх ёслол аймгийн Засаг даргын Тамгын газрын Чин ван Ханддоржийн нэрэмжит танхимд боллоо.
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар зэрэг нутгийн захиргааны байгууллагад Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ алба хаах болзол, журам хангасан 13 иргэн “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг” өргөлөө.
Сүүлийн үед иргэд төрийн албанд ажиллах хүсэл их болж, мэргэшлийн шалгалтад орох иргэдийн тоо нэмэгджээ. Энэ сарын эхээр тус аймагт болсон төрийн албаны мэргэшлийн шалгалтад төрийн захиргааны туслах, дэс түшмэлийн ангиллын 27 ажлын байранд 270 гаруй иргэн шалгалт өгч 42,2 хувь нь тэнцсэн байна гэж Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөл мэдээллээ.

М.Батжаргал