МҮБХ журам мөрдөөгүй бөхийг Цагаан сараар барилдуулахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-28 14:02:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны тэргүүлэгчид 2017 оны есдүгээр сард үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухай журам баталсаны дагуу журмаа мөрдөөгүй бөхийг Цагаан сараар барилдах эрхийг хасна.

Наадмаас наадмын хооронд болох заалны барилдаанд улсын цолтой бөхчүүдийн заавал оролцох барилдааны хувийг насны байдлаар тогтоож, жилийн дүнгээр тодорхой шалтгаангүйгээр зохих хувьдаа хүрч барилдаагүй бөхийг улсын наадамд барилдуулахгүй байх зэргээр босго, болзол тогтоосон шинэ журмыг энэ оны есдүгээр сарын 30-наас мөрдөж эхэлсэн юм.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд улсын алдар цолтой бөхчүүдийн барилдаанд оролцсон байдлыг МҮБХ-ноос өнөөдөр нэгтгэн танилцуулж байна. Журам батлагдсан өдрөөс хойш Эрчим хүчний 90 жилийн ойд зориулсан барилдаанаас 11 дүгээр сарын 26-нд болсон Улс тунхагласны 93 жилийн ойн барилдаан хүртэлх хугацаанд нийт долоон барилдаан болжээ. Үүний зургаа нь заавал барилдах үндсэн барилдаан, нэг нь нэмэлт барилдаан байв.

Харин Цагаан сар хүртэлх хугацаанд үндсэн дөрөв, нэмэлт хоёр барилдаан байгаа. Есдүгээр сараас Сар шинийн барилдаан хүртэлх хугацаанд зохион байгуулсан 10 барилдаанд 30-аас доош насны бөхчүүд 70 хувь буюу долоод нь, 30-36 хүртэлх насны бөхчүүд 50 хувь буюу тавд нь барилдах ёстой. Өнөөдөр хэд барилдсан, хэдэн барилдаан дутуу байгаа мэдээллийг доорх хүснэгтэд харуулжээ.



 
Д.Өлзий
相关新闻