Сэлэнгийн шигшээ баг хос мөнгөн медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. "СУПЕР-8" идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс Сэлэнгэ аймгийн өсвөрийн волейболын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид хос мөнгөн медальтай ирлээ.
Тус тэмцээний эмэгтэй тамирчдаас А.Анужин шилдэг холбогчоор, Э.Бадамцэцэг шилдэг тэгш тоглогчоор, эрэгтэй тамирчдаас А.Алтангэрэл шилдэг хаагчаар, Э.Энх-Амгалан шилдэг тэгш тоглогчоор тус тус шалгарч шагнал хүртсэн байна. Шигшээ багийн тамирчидаа энэхүү тэмцээнд оролцоход нь Сэлэнгэ аймгийн волейболын холбооны тэргүүн, УИХ гишүүн Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн орлогч дарга Б. Нарантуяа дарга нар ивээн тэтгэж, тусалж дэмжсэнд баг тамирчид талархалаа илэрхийллээ.
Энэхүү "СУПЕР-8" идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсан бөгөөд Монголын волейболын холбооноос уламжлал болгон зохион явуулдаг ажэ.

Ч.Отгонцэцэг