Сэлэнгийн 900 гаруй иргэн НӨАТ-ын сугалаанаас 28 сая төгрөг хожжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн 901 иргэн НӨАТ-ын азтанаар тодорч, 28 сая төгрөгийн сугалааны урамшуулал хүртээд байна.
2017 оны эхний 10 сарын байдлаар Сэлэнгэ аймгийн татвар төлөгч иргэд цахим төлбөрийн баримтын систем дэх есөн удаагийн сугалааны тохиролд оролцсон байна. Энэхүү сугалааны тохирлоор аймгийн хэмжээнд нийт 901 иргэн азтанаар тодорчээ. Тус сугалаанаас эдгээр иргэдэд нийт 28.0 сая төгрөгийн сугалааны урамшуулал олгосон байна.
НӨАТ-ын сугалааны үйл ажиллагаатай холбогдуулан өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд НӨАТ-ын урамшууллын систем суутган төлөгч байгууллага 360, пос машин 199, Е-баримт хэвлэгч 506 машин ажиллаж байна. Мөн цаашид цахимд холбогдох боломжтой 1006 аж ахуйн нэгж, байгууллага байгаа гэсэн судалгаа гарчээ.

Ч.Отгонцэцэг