Хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-27 00:30:57
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөө шөнө, маргааш өдөр Сэлэнгэ аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх сумдын нутгаар салхи шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг Сэлэнгэ аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.
Энэхүү цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээний улмаас аймгийн ОБГ-аас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. 
- Хүчтэй цасан шуурганы үеэр автозамд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах үед тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх, зам даваа хаагдах зэрэг хүндэрлүүд үүсдэг тул хот хоорондын болон орон нутгийн замд гарахгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, хоол хүнс, шаардлагатай эм тариа, бензин шатахууны нөөцтэй явах,
- Орон нутгийн мэргэжлийн байгууллагаас цаг агаарын мэдээллийг нарийвчлан тодруулах
- Хүчтэй цасан шуурганы үеэр бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг анхаарууллаа.
Цаг үеийн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд Онцгой байдлын газрын 7036101, 7036105, Мандал-70367101, Сайхан-70368101, Баянгол-70369101 зэрэг дугаарын утсанд мэдэгдэхийг анхаарууллаа. 
Ч.Отгонцэцэг
相关新闻