Аймгийн төвийн автозамд 1,2 тэрбум шахам төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ жил аймгийн төв Булган сумын авто машины зам, замын өргөтгөл хийх, зогсоолын талбай байгуулахад орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, автозамын сангаас нэг тэрбум 166,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар төв гудамж болох Магсаржавын нэрэмжит гудамжны автозамыг өргөтгөн дөрвөн эгнээгээр зорчдог болгож, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 0,5 км зам шинээр тавьлаа.
Орон нутгийн замын сангаас батлагдсан 333,0 сая төгрөгөөр аймгийн төвд автомашины 24 зогсоол, 26 уулзварыг шинэчлэх ажлыг “Бүлээн оргил”, “Булган барилга”, “Цонхот”, Талст билэг” ХХК-иуд хийсэн байна.
Мөн Булган сумын тохижилт үйлчилгээний анги хатуу хучилттай автозамын байгууламжийн нөхөн сэргээлтийн ажлыг 4,0 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ.

М.Батжаргал