А.Энх-Учрал уран бичлэгээр тусгай байр эзэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-11-21 18:52:52
Дорнод /МОНЦАМЭ/. "Монгол бахархлын өдөр"-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Улаанбаатар хотноо 11 сарын 17-нд зохиогдсог "МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ-2017" монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнд Дорнод аймгийн Улсын тэргүүний V сургуулийн 12д ангийн сурагч Ариунбатын Энх-Учрал тусгай байрт шалгарчээ.
Улсын хэмжээний уг үзэсгэлэнд шилдэг 55 уран бичлэгтэн оролцсоноос тэрээр "Чойбалсан" сэдэвт бүтээлээрээ өрсөлдөж ийн шагналт байранд оржээ.
Түүний хувьд 2013 оноос монгол бичиг сурч эхэлсэн бөгөөд өмнө нь МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанаас “Уран бичлэг”-ийн төрөлд тусгай байр эзэлсэн юм.
Д.Дэлгэрмаа
相关新闻