Энэ сарын 25-наас шөнөдөө 27-32 градус хүрч хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-21 15:16:05
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сарын 25-наас сэрүүсч, шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус хүйтрэхийг аймгийн ОБГ-аас сэрэмжлүүлж байна.
Энэ сарын 20-ноос 11 дүгээр сарын 26-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр 21-нд нийт нутгаар, 22, 24-нд хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/сек. Шөнөдөө 20-25 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
25-наас сэрүүсч шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байх тул иргэд, зорчигчид аян замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдал, шаардлагатай хэрэгслээ сайн бэлдэж гарахыг аймгийн ОБГ-аас анхааруулж байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻