Худалдан авах ажиллагааны гэрчилгээ олгох сургалт болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Сангийн Яам, “Тогтвортой амьжиргаа-3” төсөл хамтран Булган аймагт худалдан авах ажиллагааны гэрчилгээ олгох сургалт хийж, “Тогтвортой амьжиргаа-3” төслийн орон нутгийн ажилтан, сумын төрийн албан хаагч, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл 50 хүнийг оролцуулж байна.
Сургалтын төгсгөлд оролцогчдоос шалгалт авч тэнцсэн хүмүүст худалдан авах ажиллагааг зохион байгуулахад оролцох эрхийн гэрчилгээ олгох юм байна.
- Худалдан авах ажиллагааны удирдлага, үнэлгээний хорооны үйл ажиллагаа, тендрийн бичиг баримт боловсруулах, тендер шалгаруулах журам, харьцуулалтын болон олон нийтийн оролцоотой худалдан авалт зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах зэрэг агуулгаар сургалт болж байна гэж “Тогтвортой амьжиргаа-3” төслийн ажилтан Ц.Энхжаргал мэдээллээ.
Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага гарахаар орон нутагт худалдан авах ажиллагааны хуулийн дагуу явуулах чадавхтай хүний нөөц дутмаг, сургалтад сурч гэрчилгээ авсан албан хаагч, иргэд цөөхөн байгаа учир энэ эрх олгох сургалтыг зохион байгуулжээ.

М.Батжаргал