Хүчирхийллийн эсрэг “Нэгдүгээрт хүүхэд” уриалгыг дэмжив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас баталсан хүүхдийн эрхийн конвенц батлагдсаны 28 жилийн ойг тохиолдуулан Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Дэлхийн хүүхдүүд” нэртэй мэдээллийн өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөг нь олон нийтэд Хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлан таниулах, мэдээлэл түгээхэд эцэг эх, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.
Өдөрлөгт Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөлөл, тэдний эцэг эхийн төлөөлөл гээд 200 гаруй хүн оролцож хүүхдийн эрх, үүрэг болоод хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг бууруулахад чиглэсэн мэдээлэл авч хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аянд нэгдэж “Нэгдүгээрт хүүхэд” уриалгыг дэмжлээ. Мөн хүүхдийн эрхийн конвенцийн талаар хүүхэд, эцэг эхчүүдэд сургалт мэдээлэл өгч, хүүхдүүдэд найзынх нь эрхийг таниулах чиглэлээр сургалт явуулав.
Сургалт мэдээллийн дараа хүүхдүүдийн дунд “Хүүхдийн эрх” гар зургийн уралдаан, эцэг эхчүүдийн дунд шүлгийн тэмцээн, хүүхэд эцэг эхийг хамтруулан “Миний мөрөөдлийн гэр”, хүүхдийн эрхийн конвенцийн талаарх АХА танин мэдэхүйн тэмцээнүүдийг зохион байгуулсан юм. Эдгээр тэмцээн уралдаануудаараа хүүхдийн эрхийн конвенцийн болон хүүхдийн эрх үүргийн талаар өгсөн мэдлэгийг бататгасан юм.
Дэлхийн улс орнууд хүн төрөлхтний ирээдүй болсон 18 нас хүртэлх иргэдийн эрхийг хамгаалах тухай хүсэл зориг, алсын хараагаа нэгтгэн 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хүүхдийн эрхийн тухай конвенцийг баталсан байдаг. Өдгөө дэлхийн 194 улс соёрхон баталж хэрэгжүүлж байгаа уг конвенци нь дэлхий дээр хамгийн олон орон хүлээн зөвшөөрч нэгдсэн эрх зүйн баримт бичиг юм.

Б.Гэрэлт-Од