Монгол, Японы уран бүтээлчид модерн бүжгэн жүжгийг хамтран бүтээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Япон Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хоёр орны залуу балетчид хамтран модерн урсгалын “Хязгаараас ангид” бүжгэн жүжгийг найруулж Корпорейт конвеншн төвийн тайзнаа энэ сарын 18-нд сонгодог урлаг сонирхогчдод толилууллаа.
Энэхүү тоглолтыг эх орондоо амжилттай тавьсан А.Хангай, Б.Батболд, О.Лхагвасүрэн болон манай бүжигчдийг дэмжин хамтран ажилладаг японы алдартай бүжигчин, бүжиг дэглээч Фунааки Жо, нийт уран бүтээлчдэд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаД Д.Даваасүрэн талархал илэрхийлж, уран бүтээлийн амжилт хүсэв.
“Энэ бүтээл нь тухайн бүжгийн хуулбар биш, эх хувь болж үлдэхээрээ үнэ цэнэтэй. Хоёр орны бүжигчид харилцан туршлага солилцох, тэр дундаа Японы бүжиг дэглээчдийн ур чадвараас суралцах, модерн урсгалын мөн чанарыг илүүтэй таньж мэдрэхэд үр нөлөөтэй хамтын ажиллагаа юм” гэж төслийн ерөнхий зохион байгуулагч, продюсер МУГЖ Х.Гэрэлчимэг онцолсон юм.
Дашрамд дурдахад, дипломат харилцааны ойн хүрээнд 20 гаруй соёл, урлагийн үйл ажиллагааг хоёр орны үзэгчдэд толилуулжээ.

Ж.Болор