2017 оны шилдэг бүтээлийг улсын санд худалдан авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2006 оны 115-р тогтоолоор баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу 2017 оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн шалгаруулалтыг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Уран зургийн галерей хамтран зохион байгууллаа.
Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнг өнгөрсөн сард Монголын Уран зургийн галерейд нээсэн бөгөөд БСШУС-ын сайдын тушаалаар байгуулагдсан мэргэжлийн зөвлөл 2017 оны улсын санд худалдан авах бүтээлийн нэрсийг тодруулсан юм.
Шалгаруулалтад 98 уран бүтээлчийн 180 ширхэг 369 иж бүрдэл бүхий уран бүтээл ирснээс Н.Батбаярын “Дайчин” уран баримлын бүтээл, Н.Сүхбүрэнгийн “Хязгааргүйн алсад” керамик бүтээл, Д.Цолмонгийн “Дэлгэр нутаг” уран зураг, Б.Номингийн “9162631 Hz” монгол зураг, О.Энхтайваны “Булан” уран зургийн бүтээлийг улсын санд худалдан авахаар шийдвэрлэв.
Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж уран бүтээлийн чанар сайжирсаар байна. Түүнээс гадна уралдаанд ирсэн нийт бүтээлээс мэргэжлийн зөвлөлийн гишүүдээс өндөр үнэлгээ авсан 60 гаруй уран бүтээлийн каталоги хэвлэгдэн гарч байгаа нь бүтээлүүдийг олон нийтэд таниулах боломжтой болж байна.

Ж.Болор