Золбин нохой устгах зардал байхгүйгээс ирэх сар хүртэл хойшлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-11-20 00:35:51
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Санхүүжилтгүйгээс ирэх сарын нэгэн хүртэл золбин нохой устгал хийгдэхгүй гэдгийг Зуунмод сумын Хот тохижуулах газраас мэдээлэв.

Жилд дөрвөн удаа золбин нохой устгадаг. Өнгөрсөн жил найман сая төгрөгөөр 1200 золбин нохой устгасан бол энэ жил таван сая төгрөгөөр нийт 614 нохойг устгаж өнгөрсөн жилээс буурсан талаар Хот тохижуулах газрын дарга А.Шаравнямбуу хэллээ.

Золбин нохойг устгахад нарийн төлөвлөгөө шаардлагатай бөгөөд хүссэн хүн бүр устгаж чадахгүй. Дараагийн устгал ирэх сараас эхэлнэ. Иймд иргэд өөрсдийн нохойг сайн уяатай байлгаж, эзгүй явуулахгүй байхыг сануулав.

Т.Есүхэйтөмөр
相关新闻