Архивын лавлагаа үнэ төлбөргүй гаргаж үйлчлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсад архивын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтаж Аймгийн Прокурорын газраас өнөөдөр нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулав. Өдөрлөгийн хүрээнд иргэдэд үнэ төлбөргүйгээр байгууллагын архивын лавлагаа гаргаж өгснөөс гадна байгууллагын үйл ажиллагааг давхар сурталчлав.
Аймгийн Прокурорын газрын архивын тасагт өнөөдрийн байдлаар шүүхээс хүлээн авсан 4038, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 6325, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 9541, хянан магадлангийн материал 717 нийт 20 мянга 791 хадгаламжийн нэгж материал хадгалагдаж байна. Үүнээс эрүүгийн хэргийн салбар архиваас иргэд, өмгөөлөгч нарт 64, төрийн байгууллагад 36 удаагийн лавлагаа, албан бичгийг хуулбарлан олгосон гэж Аймгийн Прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга Г.Намжил хэллээ.
Т.Есүхэйтөмөр