Дорнод аймгийн төв Баянтүмэн сумтай хатуу хучилттай замаар холбогдов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн төв Чойбалсан хот Баянтүмэн сумтай хатуу хучилттай автозамаар холбогдлоо.
Дээрх 750 метр хатуу хучилттай замыг энэ оны аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 300 сая төгрөгөөр барьжээ. Замын ажлын гүйцэтгэгчээр “Авто агро” ХХК ажиллаж, саяхан улсын комисст хүлээлгэн өгөв. Баянтүмэн сум руу зам тавих энэ төсөл нь нийт 3,8 км урт хатуу хучилттай авто зам, сумын төв хэсэгт нэг км орчим явган хүний зам, гэрэлтүүлэг, морь барианы газарт автомашины зогсоол талбай барихаар зураг төсөвтэй юм байна.
Б.Туяа