Аяны хүрээнд хүмүүнлэгийн ажил хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс “Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон-2” аяныг зохион байгуулж байна.
Эл аяны гол зорилго нь энэхүү гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулахад оршиж байгаа юм. Аяны хүрээнд гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон болох туг, дэвтэр аялж байгаа бөгөөд энэ удаа “МТЭ” ХХКомпанид аялжээ. Аяны хүрээнд “МТЭ” ХХКомпанийн хамт олон, багийн Засаг дарга нар, цагдаагийн хэлтэстэй хамтран сайн үйлсийн аян зохион байгуулсан байна. “Минжийн хангай”, 3, 9, 2, 3 дугаар багийн зургаан айлд хоол хүнс, түлээ нүүрсний тусламж үзүүлжээ.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй нэг өндөр настанг “Ахмадын сувлилал”-д хэвтэн эмчлүүлэх эрх өгч, нийгмийн хариуцлагаа ухамсарлан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон байна.

Ч.Отгонцэцэг